ГИХАЭГ-ын даргад бүлэглэн халджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

ГИХАЭГ-ын даргад бүлэглэн халджээ

Энэ сарын 18-ны өглөө буюу өнгөрөгч ням гаригт Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Цолмонгийн биед халдсан хэрэг гарчээ. Хэрэг гардаг өглөө буюу өнгөрөгч ням гаригийн 06.40 минутын үед түүнийг жолоочийн хамт гэрийнх нь  ойролцоо хар өнгийн “Ланд круейзер 100” маркийн автомашин замыг нь хааж, дотроос нь гурван залуу бууж ирэн биед нь халдсан байна.

Б.Цолмон нь гурван сарын өмнө ГИХАЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон билээ. Тэрээр энэ хугацаанд манай улсад оршин суух хаяг, уригч байгууллага нь тодорхойгүй хууль бусаар хөдөлмөр эрхлэх зорилготой ирсэн гадаадын иргэдийг албадан гаргах ажлыг эрчимжүүлж байгаа нь эдгээр иргэнийг ажиллуулах сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн байж болзошгүй л юм. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байгаа бөгөөд эзэн холбогдогчдыг нь саатуулаад байгаа юм байна.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж