Бичгийн хавчаарыг хэн зохиосон бэ?

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Бичгийн хавчаарыг хэн зохиосон бэ?

Албаны төрөл бүрийн баримт, бичиг цаасыг эмхлэн цэгцэлж, үдэх шаардлага маш эртнээс үүссэн гэж болно. Оффисийн нямба ажилтнууд эхлээд тэдгээр баримт бичгийг цуглуулан боож, оёж үддэг байжээ. Хэдийгээр эмх цэгцэнд оруулж чадсан ч тэдгээр оёж, боосон баримтаас дараа нь хэрэгтэйгээ ялгаж авахад хүндрэлтэй байв. Ингээд баримт бичиг үдэхийг илүү хялбар болгох зорилгоор XIX зууны дунд үеэс цаасны буланг оёдлын зүүгээр хатгах болов. Гэтэл энэ арга ч бас төвөгтэй байсан тул Норвегийн математикч Йоханн Валерий гэгч аюулгүй, энгийн бөгөөд хялбар хавчаар бүтээх шинэ санаа олжээ. Тэрээр 1899 онд шинэ “нээлт” хийсэн нь бичгийн хавчаар байв.

Норвегичуудын хувьд энэ нь үндэсний бахархал гэж болно. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр немцийн булаан эзлэгчид хааных нь нэрний эхний үсэгтэй товч зүүхийг норвегичуудад хориглосны дараа тэд толгой дараалан бичгийн хавчаараар товчоо орлуулж байжээ. Түүгээр ч  барахгүй зэвэрдэггүй төмрөөр таван метрийн өндөр хавчаарын хөшөөг Осло хотын төвд 1990 онд босгожээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж