
Манай улсын зэсийн гол нийлүүлэгч Хятадын эдийн засгийн байдал мөн шинжээчдийн таамаглаж буй зэсийн ханшийн урвуу хандлага нь ирэх оны экспортод муугаар нөлөөлж болзошгүй. Гэхдээ энэ бол таамаглал. Юутай ч маргааш Лондоны металлын биржид тус таваарын үнэ 7.575 мянган ам.доллар байх аж. Энэ нь өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад 400-500 ам.доллараар унасан үзүүлэлт юм.
Г.ОРХОН
Эх сурвалж: mongolianeconomy.mn