
Ар
дчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй намын нарийн бичгийн дарга нар болон Үндэсний зөвлөлдөх хорооны төлөөлөгчид БНХАУ-ын Коммунист намын урилгаар тус улсад айлчлахаар морджээ. Долоо хоногийн хугацаатай болох энэхүү айлчлалаар ХКН-ын Төв хорооны гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Ван Жайру болон тус намын төлөөлөгчидтэй уулзаж, яриа хэлэлцээр хийх юм байна. Мөн ХКН-ын Төв хорооны удирдагчтай уулзан, ажил хэргийн яриа өрнүүлэх ажээ.
Д.ОЮУН