Ким Чен Уны тухай ном гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Ким Чен Уны тухай ном гарчээ

Ким Чен Ын. Фото AP    

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намаас тус орны лидер Ким Чен Уныг магтан дуулсан ном хэвлэн гаргасан тухай Өмнөд Солонгосын "Ренхап" агентлаг мэдээлэв. Тус номд залуу удирдагчийн дипломат болон цэргийн авьяасыг магтаж, бага насандаа хэт ухаантай хүүхэд байсан, түүнчлэн хэрхэн буудаж, машин барьж сурсан зэргийг өгүүлжээ. Энэхүү номын араас дараагийн ботиуд ч мөн хэвлэгдэх гэнэ.

Чен Уны эцэг Ким Чен Ирт зориулсан магтаалын ном бараг 70-аад бий. Харин Ким Ир Сений тухай 100 орчим ном хэвлэгджээ.

Шинжээчдийн зүгээс шинэ ном гарсныг засаг шилжих ажиллагаа бүрэн дууссаныг харууллаа гээд, ирэх сард тэр засаг авсны нэг жил болох ёстойг сануулжээ. Номоос гадна түүнд шинэ сүлд дуу зориулан бүтээсэн билээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж