Шарлиз Терон халзан болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Шарлиз Терон халзан болжээ

Холливудын жүжигчин Шарлиз Терон дэндүү зоригтой гэмээр алхам хийж, шаргал сайхан үсээ хусч, халзан болжээ. Африк тивийн Намиби улсад "Mad Max: Fury Road" гэх шинэ киноны зураг авалтад оролцоод завгүй байгаа тэрбээр кинондоо зориулан үсээ хусуулсан гэнэ.

Шарлиз Терон үсээ хусуулснаас хойш өчигдөр анх удаа олны өмнө гарч, Кейптаун хотноо задгай кафед ээжтэйгээ ярилцан сууж байгаа нь папараццид өртжээ. Түүнийг шүтэн бишрэгчид нь шаргал үстэй гэдгээр нь илүү мэдэх ч түүний унаган үс нь хар өнгөтэй бөгөөд хусуулснаас нь хойш бага зэрэг ургасан байна. Мөн тэрээр шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж, хамт зургаа авахуулжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж