Чехийн теннисчид Дэвисийн цомын эзэд боллоо

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Чехийн теннисчид Дэвисийн цомын эзэд боллоо

Чехийн Прага хотноо өнгөрөгч ням гаригт болсон Дэвисийн цомын шигшээ тоглолтод талбайн эзэд болон Испанийн багууд өрсөлдлөө. Чех тэртээ 1980 онд Чехсловак нэртэй байхдаа цорын ганц удаа талбайн теннисний нэр хүндтэй энэхүү тэмцээний цомыг өргөж байсан удаатай. Харин 1993 онд тусгаар улс болсон цагаас хойш анхныхаа цомыг өргөх боломж тэдэнд ийнхүү олдсон юм.Тэдний замд Испанийн хүчрхэг баг хангалттай садаа учруулж байсан юм. Шигшээ тоглолтын эхний өдөр Дэвид Фэрэрэр, Радек Штэпаникийг буулган авсан бол хоёр дахь тоглолтод Чехийн шилдэг тэннисчин Томаш Бырдих Николас Алмагрог буулган авч тоглолтын харьцаа тэнцсэн байна. Удаахь тоглолт хоёр багийн хосын төрөлд болж, дөрвөн сетийн тоглолтод талбайн эзэд Прага хотын “02 Арэна₮ цэнгэлдэх хүрээлэнд цугласан хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан байна. Харин ням гаригт болсон эхний тулаанд Дэвид Фэррэрээр багийнхаа хоёр дахь хожлыг байгуулснаар тооны харьцаа мөн тэнцсэн байна. Шийдвэрлэх тав дахь тоглолт Штэпанэк, Алмагро гэсэн теннисчдийн дунд явагдлаа. Аль хожсон нь эх орондоо 100 дахь Дэвисийн цомыг авчрах болзолтой тулаан дөрвөн сэт үргэлжилж, Радэк Штэпанэк ялалт байгуулснаар 2012 оны Дэвисийн цомд Чехийн шигшээ баг түрүүлсэн юм. Испанийн шигшээ баг сүүлийн таван жилд гурван удаа түрүүлээд байсан ч Чехийн баг өөрсдийн талбай дээрээ гайхамшгийг бүтээж чадлаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж