АН-ын бүлгийн дарга Дундговьд ажиллав

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгийн дарга Дундговьд ажиллав

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай болон Дэлгэрхангай суманд  ажиллалаа.

Дундговь аймгийн хэмжээнд улсын төсвөөс17 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Харин Эрдэнэдалай суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж буй ч хөрөнгө оруулалт зогссон учраас ажил нь зогсчээ. Харин цаг уурын судалгааны барилга барих ажил 50 хувьтай явж буй. Тус сум нь  6000 гаруй иргэн 268 сая толгой малтай. Иргэдийн хувьд  мал аж ахуй эрхэлж, амьжиргаагаа залгуулж байгаа ч гол үнэт зүйл болсон малаа зах зээлийн эргэлтэд оруулах боломж хомс байдаг тухай уулзалтын үеэр онцолж байв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Сум дундын санд орох хөрөнгийг хэрхэн зөв зарцуулах вэ гэдгийг иргэдтэй хамтран хэлэлцэж байх нь чухал” гэдгийг хэлж байлаа.

Дэлгэрхангай сумын хувьд 2000 гаруй хүн амтай бөгөөд 50 орчим мянган малтай. Тус сумын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр ажил хийгдэж байгаа ч биелэлт тааруу явж байгаа гэнэ. Учир нь тус суманд цэцэрлэг барьж буй гүйцэтгэгч компани нь шаардлага хангахгүй материалаар барьснаас гадна ажлаа хийхгүй хаяад явжээ. Харин ирэх жил тэрбум 200 сая төгрөгөөр 320 хүүхдийн сургууль барихаар төсөвт суулгасан. Үүнээс гадна тус сумынхан гөлтгөнө олборлодог ч зах зээлийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа. Тухайн олборлогч компаниуд  нь тогтвортой ажиллахгүй байгаагаас гадна манай улс БНХАУ-аас гөлтгөнө оруулж ирдэг байна. Хэрвээ гөлтгөнийг олборлож эргэлтэд оруулбал, Дундговь аймаг төдийгүй зарим томоохон үйлдэврийг хангах боломж бүрдэнэ. Тэр хэрээр орон нутаг өөрийгөө аваад явах боломжтой болохыг энэ үеэр хөндлөө.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж