
Нийслэлийн Засаг даргө бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжаар сар бүрийн 1-н, 20-нд согтууруулах ундаа худалдах, энэ төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлэхийг хориглодог билээ. Тэгвэл маргааш орон нутгийн сонгууль болохтой холбогдуулж, энэ өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосон байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг цаг хуваарийнх нь дагуу шуурхай явуулах, цахилгаан эрчим хүчээр тасалдуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгожээ.
Г.ДАРЬ