Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны жиргээчдийн нэг ч өөрөө төдийлэн
жиргэдэггүй, албан мэдээллүүдээ хүргэдэг байсан билээ.
Харин
Ерөнхийлөгч маань саяхнаас тун идэвхитэй жиргэдэг болжээ. Тэрбээр
өчигдөр “Нэр дэвшигч, ухуулагч нар манай гурван гэрээр ирэхгүй юм.
Идэвхтэй сонгогчдын хувьд бидэнд хэлэх юм байх л юм. 18 ба түүнээс дээш
насны эрхэм иргэд ээ! Ирэх лхагва гариг-11-р сарын 21-нд болох орон
нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Таны сонголт дэлхийг өөрчлөхгүй
ч Монголыг өөрчилөхөд нөлөөлнө. Ялангуяа орон нутгийн удирдлагыг
өөрчлөх эс өөрчлөхөд” хэмээн жиргэжээ.
Мөн өглөө бүр Монголчуудтайгаа твиттерээр дамжуулан мэндчилж, санал бодлоо солилцож байхаар болсноо уламжилсан байна.
Одоогоор Ерөнхийлөгчийн @elbegdorj хаяг нь 33,938 дагагчтай топ хаягуудын нэг болоод байгаа юм.