
Тэрээр шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх талаар төрөөс баримтлаж буй бодлого, чиглэлийн талаар ярьж, шүүгч, ажилтнуудтай уулзаж, шүүхийн шинэтгэл орон нутагт хэрхэн өрнөж байгаа болон шүүгч, ажилтнуудын ажиллах нөхцөл байдалтай танилцан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Мөн шинээр батлагдсан хуулиудтай холбоотойгоор шүүгч, албан хаагчдын сонирхсон асуултад хариулж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар шүүгч, ажилтнуудаас өгсөн саналыг судлаж үзэхээ мэдэгдэв.