Дэлхийн топ авто үйлдвэрлэгч “Mercedes Benz” өөрсдийн лого, эмблем бүхий Зул сарын бэлгээ задаллаа. Цаг, үзэг, малгай ороолт, смартфоны хавтас, сувенир, цүнх, түлхүүрийн оосор гээд “Mercedes Benz”-ийн логогоор чимэглэсэн бэлгүүд Зул сарын баярын өмнө худалдаанд гарах ажээ. Үнийн хувьд, тухайлбал, смартфоны хавтас 50 ам.доллар, үзэг 38 ам.доллар, яг жинхэнэ Benz-ийг дуурайлган хийсэн сувенир машин 102 ам.доллар гэхчилэн үнэтэй байх гэнэ
Э.АНХТУЯА