
Английн алдарт жүжигчин, кино найруулагч Чарли Чаплин ихэнхдээ дуугүй кинонд тоглож, дэлхий дахинд алдаршсан нэгэн билээ. Тэрээр өөрөө кинонд тоглохоос гадна зохиолыг нь бичиж, найруулдаг байсан юм. Түүний тоглосон “The Tramp” буюу хэсүүлч эрийн дүр нь хамгийн алдартай. Хэсүүлч эрийн тодотгол болсон донж маягийн хар малгай, хүрэм, том өмд өдгөө ч түүний нэрийн хуудас болж байна.
Э.АНХТУЯА