Сонгуулиар мөнгө тараасан гэх маргааныг дэнсэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Сонгуулиар мөнгө тараасан гэх маргааныг дэнсэлнэ

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн малчдын гэрийг 100 мянган төгрөгөөр түрээсэлж, ухуулах байр болгох нэрийдлээр сонгогчдод мөнгө тараасан гэх УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын бие төлөөлөгч болох Т.Гансүх нарын гурван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Баянгол дүүргийн шүүхэд болно. Хуралд шүүгчээр О.Жанчивнямбуу, улсын яллагчаар Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч Б.Хишигбаатар нар оролцох юм.
Хэрэв шүүгдэгч Т.Гансүх нар нь сонгогчдод мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 71-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл гурваас дээш зургаан сар баривчлах ял оноох заалттай ажээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж