Манайхны нийтлэг жишгээр ээж дээрээ үлдсэн ууган охин нь өдгөө нас биед хүрч, дунд сургуулиа хэдийнэ дүүргэсэн бөгөөд эх орондоо ирж Хүмүүнлэгийн ухааны их сургуульд элсэн орж, Ариунболд ноёнтны ээж буюу эмээтэйгээ хамт амьдарч байгаа аж. Тамир охины тухайд дуулж хуурдахдаа гаргууд бөгөөд дууныхаа үг, аяыг хүртэл өөрөө зохиож дуулдаг ёстой төрмөл авьяастай гэнэ. Сурахынхаа хажуугаар зарим баарны урилгаар дуулдаг түүнийг тун удахгүй цахиур хагалж мэдэх адтай, авьяастай охин хэмээн ойр дотныхон нь үнэллээ. Охиноо эх оронд нь төвхөнүүлэхийн зэрэгцээ “Брау хауз”-тайгаа холбоотой бизнесийн ажлаар Монголд ирчихээд байгаа С.Энхтуул хатагтай энэ ажлаа цэгцэлчихээд Герман руу буцах аж.
С.Энхтуулын охин Монголд суралцана
Монголын зартай сайхан хүүхнүүдийн нэг С.Энхтуул хүүхдүүдийнхээ боловсрол мэдлэгийн төлөө эндэх карьераа орхин эр нөхрийнхөө эх нутаг Германд суурьшаад багагүй хугацаа өнгөрч буй. “Брау хауз”-ыг барьж, шар айраг үйлдвэрлэн, 1990-ээд оны сүүлээр Монголын нийгэмд дуулиан тарьж явсан нөхөр Клаустайгаа сууснаас хойш хүү, охин хоёртой болсон жүжигчин бүсгүй өмнө нь Ариунболд хэмээх залуутай ханилж, хөөрхөн охинтой болсон ч гэлээ хоёр тийш болсон намтартай. Охины аав Ариунболдынх нь тухайд МҮХАҮТ-ын С.Дэмбэрэлийн үеэл дүү “хамар” Ганболдын төрсөн ах гэдгийг манайхан тэр бүр мэдэхгүй болов уу. Өдгөө “Алтан Дорнод Монгол” дээрээ ажиллаж буй Ариунболд ноёнтон жүжигчин С.Энхтуулаас салснаас хойш мисс Ариунболортой хэсэг амьдарч байгаад дахин өөр бүсгүйтэй амьдралаа холбосон арвин баялаг намтартай эр.
www.grandnews.mn