“Саутгоби Сэнд” компанийн Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь нүүрсний уурхай өнгөрсөн тавдугаар сараас хойш сул зогсолт хийж, ажилчиддаа цалингийнх нь 60 хувийг өгч байсан юм. Гэтэл 200 гаруй ажилчнаа халах мэдэгдэл өгсөн учраас тэдгээр иргэд Эрчим хүч, геологи, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрчний эвлэлд ханджээ. Тус компани нийт 600 гаруй ажилтантай. Ингэхээр нийт ажиллагсдынхаа 1/3-ийг цомхотгож байн гэсэн үг. Өнгөрөгч нэгдүгээр сард Саутгоби мөн 49 ажилтнаа халж байсан юм.
“Саутгоби Сэндс” компани ажилчиддаа цомхотгол хийх болсон шалтгаанаа нүүрсний борлуулалт зогссоноос болж алдагдалд орсон гэж тайлбарлажээ.
Эрчим хүч, геологи, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрчний эвлэл “Хэдийгээр захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлж байгаа ч гэсэн зөвшилцөх процесс байх ёстой” гэж үзэж байна. Энэ асуудлаар Эрчим хүч, геологи, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрчний эвлэлээс маргааш мэдээлэл өгөх юм байна.