Израйль хакеруудын дайралтад өртөв

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Израйль хакеруудын дайралтад өртөв

Израйлийн
Засгийн газрын сайтууд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас эхлэн
хакеруудын дайралтад өртсөн байна. Израйлийн Засгийн газрын хэвлэлийн
төлөөлөгчийн мэдээлснээр өнгөрсөн лхагва гаригаас ням гаригийн хооронд
хакерууд Засгийн газрын сайтууд руу нийт 44 сая гаруй удаа халдах
оролдох хийжээ. Гэхдээ Засгийн газрын цахим хамгаалалтын албаныхан
тэдгээр халдлагуудын нэгээс бусдыг нь зогсоож чадсан байна. Одоогоор
албаныхан тэрхүү хакердуулсан сайтын нэрийг нууцалж байгаа гэнэ. Эдгээр
хакеруудын дайралтын 10 сая гаруй нь Израйлийн ерөнхийлөгчийн сайт руу
халдахыг завдсан бол долоон сая гаруй нь Гадаад Хэргийн сайд, гурван сая
гаруй нь ерөнхий сайдын сайтуудыг тус тус хакердахыг оролджээ. Дээрх
хэрэгтэй холбоотойгоор Израйлийн Засгийн газраас цахим хамгаалалтаа
нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, тэдгээр хакеруудыг хэн болохыг тодруулахаар
ажиллаж байгаа юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж