Нийслэлийн 2013 оны төсвийг нээлттэй хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 2013 оны төсвийг нээлттэй хэлэлцэнэ

Нийслэлийн удирдлагууд иргэдийн санал бодлыг аливаа шийдвэр, үйл ажиллагаандаа тусгахыг чухалчилан ажиллаж байна. Тиймээс НИТХ-аас иргэний тахимыг нээн ажиллуулж, газар өмчлөлт, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээний тухай, хог хаягдлын менежментийг сайжруулах нь зэрэг хэд хэдэн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулаад байгаа юм.  Харин маргааш буюу 2012 оны 11 дүгээр сарын 20-ны 14:00 цагаас  Нийслэлийн иргэний танхимд Улаанбаатар хотын 2013 оны төсвийн  нээлттэй хэлэлцүүлгийг Иргэний оролцооны хэлтсээс  зохион байгуулахаар боллоо.  Хэлэлцүүлэгт Нийслэлийн санхүү, төрийн сан хариуцсан удирдлагууд  болон холбогдох албан тушаалтнууд оролцоно. Иргэний танхим Бизнес хөгжлийн төвийн байрнаас нүүж, Нийслэлийн Төр Захиргааны 5 дугаар байр буюу, хуучнаар Нийслэлийн  Хүүхэд залуучуудын төвийн байранд шилжин орсон гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж