ШТС-үүдэд шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

ШТС-үүдэд шалгалт хийж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас Шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад нэр бүхий 30 газар дутагдал илэрсэн бөгөөд зарим ШТС-ын үйл ажиллагааг нь зогсоох ажээ.  “Магнай Трейд”, “Сод Монгол” зэрэг компанийн 3-5 шатахуун түгээх газруудыг хаахаар болсон талаар өмнө нь мэдээлэл гарч байсан. “Нийслэлийн Засаг даргаас ШТС-үүдэд шалгалт хий гэсэн үүрэг ирсэн. Үүний дагуу бид шалгалтыг хийж байна. Ямар ч байсан 30 газарт зөрчил илэрсэн. Ихэвчлэн улсын комисс хүлээж аваагүй байхад ШТС-аа барьсан дутагдал илэрч байна” гэж нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Д.Эрдэнэбаатар ярьжээ. Шалгалтыг ажлын 21 хоногт хийх юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж