Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

11 граашийг хаажээ

Нийслэлийн онцгой байдлын газраас орон сууц болон гэр хороололд үйл ажиллагаа явуулж байгаа граашуудад шалгалт явуулж, 11 грашийн үйл ажиллагааг хэсэгчлэн болон түр хугацаагаар хаажээ. Шалгалтад нийтдээ 584 граш хамрагдаж, 3634 зөрчил илрүүлсэн байна. “Сүмбэр ордын граашид гал гарч багагүй хэмжээний хохирол учирсан. Үүнтэй холбоотойгоо Онцгой байдлын ерөнхий газраас шалгалт явуул гэсэн үүрэг өгсөн. Машин хооронд 50 см-ийн зайтай байх ёстой. Энэ нь зөрчигдсөн байсан. Мөн машинуудыг хананд тулгаж тавьсан дутагдал илэрсэн. Мөн гал унтраах хэрэгсэл болон болзошгүй галын аюулаас сэргийлсэн зүйл нэг ч байгаагүй” гэж Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Д.Эрдэнэбаатар ярьсан юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж