“Нийслэл хот, барилга, бүтээн байгуулалт-2010” үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

“Нийслэл хот, барилга, бүтээн байгуулалт-2010” үзэсгэлэн болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Барилгын зөвлөгөө, мэдээллийн “Координат” төвөөс хамтран мэдээлэл хийлээ. Тус байгууллагууд хамтарч “Нийслэл хот, барилга, бүтээн байгуулалт-2010” үзэсгэлэн яармагийг энэ сарын 21-25-нд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байгаа аж. Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дүүрэг хариуцсан архитектор О.Одбаяраас үзэсгэлэнгийн талаар тодруулахад “Одоо зохион байгуулах гэж байгаа үзэсгэлэнгийн нэг онцлог нь нийслэл хотын 2030 он хүртэлх төлөвлөгөөг иргэд олон нийтэд таниулах юм. Түүнээс гадна ямар зохион байгуулалтаар, хаана ямар хороолол барих талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Нийслэлд VII хороолол байгуулахаар болоод саяхан 300 айлын шав тавилаа. Энэ хороолол иргэдийн хэлж заншсан ногоон нуурын суурин дээр баригдах юм. Энэ мэтчилэн хийх ажлаа танилцуулах үзэсгэлэн болно”  гэв.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж