“Мөнгөн өвөл” дугуйн аялалд нэгдээрэй

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

“Мөнгөн өвөл” дугуйн аялалд нэгдээрэй

Их хотын хөл хөдөлгөөн, дуу чимээ, утаанаас гарч, цэвэр агаарт идэвхтэй хөдөлгөөн хийж, амралтынхаа өдрийг зугаатай өнгөрүүлэхийг хүсч байна уу. Тэгвэл адал явдалт спорт сонирхогчдыг дугуйн аялалд урьж байна.

“Монгол аялагч” клубээс зохион байгуулж буй “Мөнгөн өвөл” дугуйн аяллын хоёр дахь нь энэ сарын 24-нд буюу ирэх бямба гаригт болох юм. Аяллын хөтөлбөрийн дагуу дугуйтай аялагчид 18-25- км замыг цас, мөстэй замаар туулах гэнэ. Аяллын замын хувьд эхний 3 км нь аажим өгсч, давааны оройд гарна, даваанаас доош 10 км орчим уруудна. Ингээд үлдсэн замууд нь аажим өгсүүр байх ажээ. Аяллын замд огцом өгсүүр болон уруу зам байхгүй, цас дагтаршсан авто замаар ойн жимээр явах гэнэ. Аялал 10-17.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд зохион байгуулагчдын зүгээс “Giant” уулын дугуй, аяллын унаа, хөтөч, өдрийн хоолоор үйлчлэх юм байна. Аяллын багт 9-12 хүн багтах бөгөөд нэг хүний аяллын төлбөр нь 50 мянган төгрөг байх ажээ.

“Монгол аялагч” клубээс өнгөрөгч бямба гаригт зохион байгуулсан “Мөнгөн өвөл” анхны аялалд 24 хүн оролцсон гэнэ.

Аялалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 99002282, 99096911 утсаар холбогдоно уу.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж