Найруулагч Билл Кондоны 131.5 сая ам доллараар бүтсэн алдарт бүтээл “Twilight Saga: Breaking Dawn-Part 2” кино нээлтээ хийснээс хойш “Box Office”-д тэргүүлж эхэлсэн талаар өнөөдөр эх сурвалжууд мэдээлжээ. Уг кино энэ сарын 16-нд буюу өнгөрсөн баасан гаригт дэлхий дахинд нээлтээ хийснээс хойш гуравхан хоногийн турш 141.3 сая ам.долларын ашиг орлого олж дээд амжилт тогтоосон байна.
Харин алдарт Жеймс Бондын “Skyfall” өнгөрсөн долоо хоногийн байдлаар 41.5 сая ам.долларын орлого олж хоёрдугаарт орсон бол гуравдугаарт найруулагч Стивен Спилбергийн өнгөрсөн сарын найманд нээлтээ хийсэн “Lincoln” шалгарсан байна. Дөрөвдүгээрт, найруулагч Рич Мурын өнгөрсөн сарын 29-нд нээлтээ хийсэн Ральф 3D кино 18.3 сая ам долларын ашиг орлого олж дөрөвдүгээрт бичигдсэн бол тавдугаарт, найруулагч Роберт Земискийн энэ сарын 2-нд нээлтээ хийсэн “Flight” кино 8.6 сая ам6долларын ашиг орлогоор удаалсан байна. Харин зургадугаарт 4.1 сая ам доллараар “Argo”, долдугаарт 2.1 сая ам доллараар “Taken 2 “кино тус тус бичигджээ.

Э.АНХТУЯА