Барак Обама Мьянмарт айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Барак Обама Мьянмарт айлчиллаа

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Барак Обама албан үүргээ хүлээж авснаас хойшхи анхны төрийн дээд хэмжээний айлчлалаа өнөө өглөө Мьянмараас эхлүүллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Мьянмарын Янгоны олон улсын нисэх онгоцны буудал дээр газардахад улаан хивс дэвсч, гүн хүндэтгэлтэйгээр угтан авсан байна. Мөн түүний нисэх онгоцны буудлаас хотын төв хүрэх замыг хааж, замын хажуугаар цагаан цамц, үндэсний хувцас саронг өмсч, гартаа Америкийн тугийг барьсан олон зуун хүүхэд эгнэн зогссон байжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн явсан замын хажуугаар олон зуун хүмүүс болон хуваргууд эгнэн зогсч түүний зурагтай лоозон барин чангаар “Обама, Обама” хэмээн хашгирч баяр хөөртэйгээр угтан авсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Мьянмарт хийж буй айлчлалынхаа хүрээнд Янгон их сургууль дээр үг хэлж, Ерөнхийлөгч Тейн Сейн болон сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чи нартай уулзсан байна. Тэрээр Мьянмарт зургаан цагийн турш саатжээ. Түүнийн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дагалдан явсан байна. 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж