Парист ижил хүйстнүүдийг эсэргүүцсэн жагсаал болов

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Парист ижил хүйстнүүдийг эсэргүүцсэн жагсаал болов

Францын Засгийн газраас ижил хүйстнүүдийг дэмжсэн хуулийг батлаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Парис хотод эсэргүүцэгчдийн жагсаал боллоо. Жагсаалд оролцогчдын дийлэнх нь шашны байгууллагад сайн дураараа ажиллагсад байсан байна. Мөн Францын өнцөг булан бүрт уг хуулийг эсэргүүцсэн жагсаал өрнөж байгаа билээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Франц даяар хуулийг эсэргүүцэгчид хэдэн сая хүний гарын цуглуулсан. Мөн Францын зарим нэг мужид ижил хүйстэн хүмүүсийн олон нийтийн байгууллагын ажилтнуудыг зодсон хэрэг баасан гаригт гарсан билээ. Харин олон улсын хүний эрхийн байгууллагаас санамж бичиг явуулсан байна.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж