Японы эмч нар товлосон хүүхдүүдэд үзлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Японы эмч нар товлосон хүүхдүүдэд үзлэг хийнэ

Японы “Heart saving project” зүрх судасны эмгэг, согогийн нарийн мэргэжлийн эмч нар энэ сарын 21-27-нд манай улсад ажиллахаар болжээ. Тус байгууллагын эмчилгээний багийнхан “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн Зүрх, судасны тасгийн эмч нарын хяналтад байгаа өвчтөнүүдэд эмчилгээ хийдэг аж. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй “Японы зүрхний эмч нар Монголд байх хугацаандаа зүрний эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийнэ” гэсэн мэдээллийн дагуу өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д уг үйл ажиллагааг зохион байгуулж буй “Хариу нэхээгүй тус” ТББ-аас мэдэээлэл хийлээ. Тэд Японы “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ынхантай хамран зүрхний төрлийн гажигтай хүүхдүүдэд сүүлийн таван жил уг төслийг хэрэгжүүлж байгаа ба Японы эмч нар жил бүрийн тав, долдугаар сард Монголд ирж, үнэ төлбөргүйгээр үзлэг, оношлогоо хийдэг аж. Харин арваннэгдүгээр сард дээрх эмчилгээ хийлгэсэн хүүхдээ дахин үнэ төлбөргүй үзлэгт хамруулдаг юм байна. Энэ удаад Японы зүрхний эмч нар Монголд өмнө нь ирэхэд оношлогоонд хамрагдаж, эмчилгээ хийлгэхээр төлөвлөсөн 30 гаруй хүүхдэд эмчилгээ хийх юм байна.  Тиймээс, тус байгууллагаас иргэдийн дунд цахим хуудсаар цацагдаад байсан “Японы эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийнэ” гэсэн зар нь ташаа бөгөөд цөөн тооны өмнө нь товлосон хүүхдүүдийг үзэх учраас хүндрэл, чирэгдэл үүсгэхгүй байхыг хүссэн юм.

Дашрамд дурьдахад, “Heart saving project” байгууллагын эмч нар 2001 оноос эхлэн Японы зүрх судасны эмгэг, согогийн нарийн мэргэжлийн  мэргэжилтнүүдээс бүрдсэн сайн дурын эмчилгээний багийг Монгол Улсад ажиллуулж эхэлсэн бөгөөд 11 жилийн хугацаанд нийт 2546 гаруй өвчтөнд оношлогоо хийж, 338 гаруй өвчтөнд зүрх сэтгүүрдэх аргаар зүрхний цоорхой бөхлөх эмчилгээ хийжээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж