Дэлхийн хөгжмийн ертөнцөд олон мянган шүтэн бишрэгчтэй латин поп дива J Lo дэлхийгээр ээлжит аялан тоглолтоо хийх гэж байгаа талаараа мэдээлжээ. Тэрээр энэ удаагийн аялан тоглолтоо Азийн орнууд Малайз, Филлипин, Арабын нэгдсэн Эмират улсаас гадна Азийн томоохон хотуудын нэг Шанхайгаар хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Харин түүний энэ сарын 24 –нд Шанхайд хийх аялан тоглолтын тасалбар аль хэдийнэ дууссан талаар түүний Азийн хэвлэлийн төлөөлөгч Зу Гуанг мэдээлжээ.
J Lo хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард дуучин Энрике Иглесиастай Испаниар аялан тоглолтоо хийж дараа нь долдугаар сарын 14 хүртэл Хойд Америк болон Латин Америкийн хэд хэдэн орнуудаар аялсан. Харин тэрээр Азиар хийх тоглолтынхоо дараа ирэх арван хоёрдугаар сарын 18 хүртэл Европоор аялан тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Э.АНХТУЯА