Алдарт Жеймс Бондын од жүжигчин Дэниел Крейг өчигдөр Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа Британийн “Bastion” цэргийн баазад зочилжээ. Тэрээр энэ үеэр өөрийн хамгийн сүүлд тоглосон Жеймс Бондын сүүлийн цувралын "Skyfall" киногоо тус баазын 800 цэрэгт үзүүлж бэлэг барьсан байна.
Харин дараа нь өдгөө 44 настай олны танил жүжигчин цэргүүдийн байрладаг кэмпээр аялж цэрггүүдтэй халуун яриа өрнүүлсэн байна. Мөн энэ үеэр Дэниел Bastion-ий “Role 3” эмнэлэгт зочилж, эмчлүүлж байгаа цэргүүдтэй мөн уулзжээ. Даниелийн сүүлийн гурван цувралд тоглосон "Skyfall" 669 сая ам.долларын ашиг орлого олж “Box office”-ийг сүүлийн үед тэргүүлээд байгаа юм.
Э.АНХТУЯА