Америкийн шилдэг дуучдын нэг Алиша Кийс Их Британийн “X Factor “шоуны өчигдрийн дугаарт оролцож уран бүтээлээрээ бэлэг барьсан байна. Тэрээр уг шоунд дур булаам сонгодог хар даашинзаар гангарч, хамгийн сүүлд гаргасан “Girl On Fire” синглээ дуулж фэнүүдээ гайхашруулсан байна.
“Girl On Fire” сингл нь түүний тавдахь цомог бөгөөд Алиша шоуны үеэр уг дуун дээрээ бүжигчидтэй хамтран бүжиглэсэн үзүүлбэр үзэгчдэд хамгийн их таалагджээ. Алишагийн хувьд мөн энэхүү цомог нь хоёр настай бяцхан хүүгээ төрүүлснээс хойш гаргаж байгаа анхны цомог юм. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард нөхөр Свисс Беацийн хамтаар Нью-Жерсид шинэ байшин худалдан авч, хосууд бяцхан хүүгийнхээ хамтаар уг байшиндаа амьдарч байгаа юм.
Э.АНХТУЯА