Мистер Бэн тайзаа орхино

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Мистер Бэн тайзаа орхино

Мистер Бэн нэрээрээ дэлхий дахинд танигдсан Британийн инээдмийн жүжигчин Руэн Аткинсон  урлагийн тайзаа орхих болсноо битүүхэн илэрхийлснийг “Дейли Ньюс” онцолжээ. Өдгөө 57 настай тэрээр анх 1990-ээд оноос жүжигчний карьераа эхэлж, инээдмийн олон сайхан  дүрээрээ үзэгчдийн танил болсон юм.

Аткинсон саяхан “Daily Telegraph”-д ярилцлага өгөхдөө “Миний ихэнхи дүрүүд инээдмийн хошин, ялангуяа хүүхэд шиг янз бүрийн авир гаргаж үзэгчдийг татдгийг  фэнүүд маань мэднэ. Түүнчлэн ихэнхи фэнүүд маань хүүхдүүд байдаг шүү дээ. Гэсэн хэдий ч цаашдаа иймэрхүү хошин өнгө аястай дүрүүд маань миний насанд төдийлөн тохирохгүй юм шиг санагдсан. Хошин урлаг, фэнүүдээ орхих хэдийгээр  гунигтай ч миний хувьд орхих цаг нь болсон” хэмээн ярьжээ.

Түүнчлэн тэрээр “50 нас өнгөрөөд зарим дүрээ бүтээхэд надад жаахан уйтгартай, хэцүү санагддаг байсан. Учир нь миний нас зарим дүрүүдэд маань хөгшдөж байгаа юм шиг санагдсан” хэмээн ярьсан аж. Аткинсон хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард болсон Лондоны олимпийн нээлтэд оролцож олон мянган фэнүүдтэйгээ уулзсан юм.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж