ОХУ-ын газрын тосны экспортын татвар 2 хувиар буурна

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

ОХУ-ын газрын тосны экспортын татвар 2 хувиар буурна

Ирэх 12 дугаар сард ОХУ-ын газрын тосны экспортын татвар хоёр хувиар буурах төлөвтэй байна. Тус улсын сангийн яамны ахлах шинжээч Александр Сакович мэдэгдсэнээр газрын тосны үнэ тонн тутамд одоогийн 404,5 ам.доллараас буурч 396,5 ам.доллар болох аж. Харин Зүүн Сибирь, Номхон далайн хоолойгоор Ази рүү хүрдэг, мөн Каспийн тэнгисийн хоолойгоор дамжуулдаг газрын тосны хувьд татварын хөнгөлөлттэй байдаг бөгөөд дээрхи татвараас хоёр дахин бага буюу өнгөрсөн сарын 199,4 ам.доллараас 193,3 ам.доллар болж буурах юм.    

ОХУ-ын сангийн яамны мониторингийн судалгаагаар дэлхийн зах зээл дэх “Urals” маркийн газрын тосны өнгөрсөн нэг сарын дундаж үнэ 108,8 ам.доллар байсан байна.

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж