Сөүлийн өрхүүдийн дөрөвний нэг нь ганц бие

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Сөүлийн өрхүүдийн дөрөвний нэг нь ганц бие

Одоогоос таван жилийн өмнө буюу 2005 онд хийсэн Сөүл хотын өрхийн судалгаанаас үзвэл нийт өрхийн төвны нэг нь ганц бие хүмүүс байжээ. 2005 онд тус хотод 3.31 сая өрх тоологдсоны 676,000 буюу 20.4 хувь нь ганц бие байсан байна. 1995 онд тус хотод 294,000 ганц бие өрх тоологдож байсан гэдэгтэй харьцуулбал энэ нь 76.9 хувиар өссөн дүн юм. Насаар нь авч үзвэл ганц бие өрхүүдийн 28.5 хувь нь 20 гаруй насныхан, 26.2 хувь нь 30-аад насныхан, харин 18.9 хувь нь 60 орчим насныхан байгаа бөгөөд 40 орчим насныхан 15.2 хувийг, 50 орчим насныхан ганц бие өрхүүдийн 10 хувийг бүрдүүлж байжээ.
Нийт ганц бие өрхүүдийн 76.5 хувь нь ганц бие эмэгтэйчүүд байна. Энэ нь Өмнөд Солонгост гэрлэлт болон төрөлт буурч байгааг болон салалт ихсэж байгааг харуулж байна. Нөгөө талаар хотын хүн ам илүү хөгшрөх хандлага ажиглагдаж байна гэж Сөүл хотын захиргааны ажилтан Chang Hyeok-jae Өмнөд Солонгосын Чосун Илбо /Chosun Ilbo/ сонинд өгсөн ярилцлагадаа мэдээлсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж