
-Улсын дугаараа солиулах хүсэлтэй иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Автомашины улсын дугаарыг солиулах хүсэлтэй иргэд шаардлагатай нотлох бичиг баримтыг заавал авч ирэх ёстой. Тодруулбал, гэр бүлийн гишүүд бол иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгаа, албан байгууллагын автомашинуудын хувьд тухайн байгууллагын нэр дээр байдаг гэсэн баталгаажуулах бичиг байх ёстой.
-Хаана хандах вэ?
-Амгаланд байрлалтай “Таван ган” компанийн байранд дугаар сольж үйлчилж байгаа. Бичиг бармтаа бүрдүүлээд ирсэн тохиолдолд иргэдийн ачаалал багатай бол 10 минутын дотор дугаарыг сольж өгөх болно.
-Хэдэн төгрөгний хураамж төлөх вэ?
-Улсын дугаар солигдож байгаа тул тэмдэгтийн хураамж болох 3200 төгрөгийг төлөх шаардлагатай. Мөн шинэ дугаарын төлбөр нь 16-20 мянган төгрөгний хооронд хэлбэлзэж байгаа. Жолооч нар өөрсдийн хүсэлтээр автомашины дугаарын дэвсгэр дээр соёмбо, тэмдэгт шивүүлсэн тохиолдолд ийнхүү үнэ нь өөрчлөгдөж байгаа юм.
Ямартай ч ижил дугаартай гэр бүлийн болон албаны автомашинуудын дугаарыг ийнхүү сольж байгаа аж. Харин дугаарын хязгаарлалттай болсноор зарим иргэд автомашиныхаа дугаарыг сольж хөдөлгөөнд оролцох гэсэн хэрэг гарч байгаа. Туханй өдөр нь дугаарын хязгаарлалттай байхад машиныхаа дугаарыг хуурамчаар сольсон хэрэг 50 орчим гараад байгаа гэнэ. Замын цагдаагийн газраас эдгээр жолоочийн торгож, автомашин жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасах арга хэмжээ авч байгаа аж. Цаашид энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохын тулд автомашины бүртгэлийг цэгцэлж, улсын дугаарыг ямар нэгэн байдлаар машинаас салгахааргүй болгож лацдах бэлтгэл ажил хийж эхэлж байгаа гэнэ.
Нийслэлд автомашины дугаар хэвлэдэг есөн үйлдвэр байгаа бөгөөд эдгээрээс автомашины дугаарыг хуурамчаар хэвлэж өгсөн нь нотлогдвол тухайн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авч торгох ажээ.