Хоёр хоногийн дараа бид орон нутгийн төлөөлөл буюу ирэх дөрвөн жил аймаг, сум, дүүргийн удирдлагуудаа сонгоно.
Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдийг энэ сарын 9-ний өдөр бүртгэж, 14 хоногийн хугацаанд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулсан. Нэр дэвшигчид үнэмлэх гардан авсан өдрөөс эхлэн сурталчилгаагаа албан ёсоор эхлэх ёстой. Үүний дагуу нэр дэвшигчид санал авах өдрөөс 14 хоногийн өмнөөс сурталчилгаагаа эхлүүлсэн.
Харин нам, эвсэл, нэр дэвшигчид өөрсдийгөө таниулах, олон нийтэд ирэх дөрвөн жил хийх ажлаа танилцуулах сүүлийн хугацаа арваннэгдүгээр сарын 19-ний 00.00 цаг буюу өнөөдөр дуусгавар болох юм.
Ш.ЧИМЭГ