Өнгөрсөн жилийн өвлөөр БНСУ-ын Кёнги аймгийн Пажүгийн Жонгдангмён дахь дархан цаазтай ууланд байдаг бүргэд шувууны үүрэнд Монголоос гурван бүргэд өвөлжсөн. Бага зэрэг бэртсэн тэднийг өвлийн турш тэжээн эмчилсэн бөгөөд энэ оны гуравдугаар сард Хятад, Хойд Солонгосоор дамжин Монгол руугаа буцсаныг тэдний хөлд зүүж өгсөн GPS-ээр тодруулсан. Гэтэл есөн сарын дараа монголоос тэдгээр гурван бүргэдийн нэг нь дээрх дархан цаазат газартаа буцан иржээ.
Уг бүргэд 4800м өндөрт, 1700 км замыг туулахдаа өдөрт дунджаар 340 кмыг туулж байсан байна. Бүргэдийг энэ өвлийн турш хамгаалалтандаа авч байгаад ирэх жилийн хавар буцаах талаар төвийн ажилтан хэлснийг SBS телевизээр өнгөрсөн баасан гаригт (11.06) дамжуулсан байна.
Эх сурвалж: news.sbs.co.kr
Ч.БОЛОР