Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн баасан гаригт хуралдаж, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийн УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудлыг УИХ-д оруулахаар болж шийдвэрлэжээ. Тиймээс өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр болсон байна.
УИХ-ын гишүүн У.Хүрэлсэх ар гэрийн гачигдлаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэсэн байгаа. Сонгуулийн хуулийн дагуу намын жагсаалтаар У.Хүрэлсүх гишүүний дараа бичигдсэн гишүүн одоо УИХ-ын тангараг өргөх ёстой. Тиймээс МАН-ын зүгээс намын жагсаалтын дараагийн гишүүн болох Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэх хүсэлтийг СЕХ-нд хүргүүлээд байсан юм.
Ш.ЧИМЭГ