
Тус арга хэмжээнд ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Mr. Takenori Shimizu, Японы ЭСЯ-ны соёлын атташе Mr. Aoyama Daisuke нарын албаны хүмүүс оролцох юм. Сургалтыг Япон улсаас ирсэн хатагтай Норико Айкава, Австрали улсаас ирсэн хатагтай Сюзанн Ог нарын олон улсын экспертүүд удирдан явуулна.
“Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийг хэрэгжүүлэхэд Монгол улсын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл нь 2012-2013 онд хэрэгжиж байгаа бөгөөд Монгол улсыг СББӨ-ийг хамгаалах тухай конвенцийг хэрэгжүүлэх тогтвортой суурь тогтолцоотой болгох үүднээс үндэсний хэмжээнд чадавхийг бий болгон бэхжүүлэх, СББӨ-ийг хамгаалах тухай конвенцийг идэвхитэй хэрэгжүүлснээр СББӨ-өө хамгаалахад Монгол улсын чадавхийг бэхжүүлэн сайжруулах, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, Бодлого боловсруулагчид, удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдэд СББӨ-ийг хамгаалах ач холбогдлын чухлыг ойлгуулахад оршиж байгаа юм байна.