Сонгогчдын 96 хувь нь цахим үнэмлэхээ авчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.18-нд нийтлэгдсэн

Сонгогчдын 96 хувь нь цахим үнэмлэхээ авчээ

УБЕГ-аас Орон нутгийн сонгуулийн өмнө цахим үнэмлэх тараах ажлыг дуусгах үүрэгтэй ажиллаж байгаа. Өнөөдрийн  байдлаар улсын хэмжээнд сонгуулийн насны иргэдийн 96 хувь нь иргэний цахим үнэмлэхээ авсан талаар УБЕГ-аас мэдээлж байна.  Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд иргэд зөвхөн цахим үнэмлэхээр санал өгнө. Орон нутгийн сонгуулийн өдрийг хүртэл /11.20/ иргэдэд цахим үнэмлэх олгох тул цахим үнэмлэхээ аваагүй байгаа иргэд өөрийн оршин суугаа хороо, сумынхаа иргэний  бүртгэлийн ажилтнаас цахим үнэмлэхээ  авахыг зөвлөж байна.

Мөн энэ  сарын 15-ны өдрөөс эхлэн иргэний цахим үнэмлэхийг төрийн болон бусад байгууллагын үйлчилгээнд  үе шаттайгаар нэвтрүүлж ажиллахыг Хууль зүйн сайдын арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн А/75  тушаалаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын  Төв, орон нутгийн бүртгэлийн хэлтэс, нэгжүүд иргэний цахим үнэмлэхээр бүртгэлийн үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Цаашид төрийн болон бусад байгууллагууд иргэний цахим үнэмлэхээр үйлчилгээ үзүүлэх ажээ. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж