Б.Болдсайхан эмчийн зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Б.Болдсайхан эмчийн зөвлөгөө

Б.Болдсайхан эмчийн зөвлөгөө

Даралт ихсэхэд зуун грамм сайн уу?

Хүний бүх эд, эрхтэн 10 дахин их ачаалал даах чадвартай байдаг. Хэвийн үед булчингийн болон зүрх судасны эрхтнүүд ажиллах хэмжээнийхээ 20-30 хувийг ашигладаг байна. Халууцах, хэт ажиллах, гүйх, архи уух, саунд орох зэрэгт нүүр улайх, зүрх дэлсэх зэрэг шинж илэрдэг нь нөөцөд байсан үлдсэн хувь нь ажиллаж байгаагийн илрэл юм. Нэгэнт ийм ачаалалтай байгаа зүрхэн дээр архи уух нь нэмэлт ачаалал өгөх тул илүү их эрсдэлтэй гэсэн үг ээ. Магадгүй зүрхийг зогсоох, цус харвуулах хэмжээнд хүргэж болзошгүй тул ийм эмчилгээ огт хийж болохгүй нь байна шүү.

Хүмүүс хоёр, гурав татчихаар бие тавираад, сайхан болчихлоо гэж ярьцгаадаг. Энэ ямар учиртай вэ? Тэр бол согтолтын эхний мэдрэмж, мэдрэхүйгээ алдах үе явж байна гэсэн үг. Тэр тусмаа зүрх судасны өвчний үед архийг 100 граммаар 2-3 удаа уух нь амиа хорлох алхам хийж байна гэхэд болно. Ийм үед мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Энэ хооронд цус харвалт болох, зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлдэг аспарин уух хэрэгтэй. Мөн даралтны эм ууж болно. Гэхдээ өөрийн даралтыг урьдчилан үзэж өндөр нам байгааг тогтоосны дараа уух хэрэгтэй. Хэрэв даралт нам байвал даралтны эм ууж болохгүй. Архийг ямар ч тохиолдолд ууж болохгүй.

Цусны эргэлтийн тогтолцооны нэгэн бүрэлдэхүүн бол зүрх юм. Үр хөврөлийн хөгжлийн явцад таван тасалгаатай булчинлаг хөндий гуурсан хоолойн бүтцээс зүрх хөгжинө. Цусны эргэлтэд цусыг шахах гол үүрэгтэй. Дээд болон доод хөндий венээр ирсэн судас баруун тосгуурт орж цутгана. Эндээсээ дистолийн үед баруун гурван хавтаст хавхлагаар дамжин баруун ховдолд хүрнэ. Ховдлууд нь зүрхнээс цусыг артерийн судаснууд руу түгээнэ. Баруун ховдол уушиг руу чиглэсэн артери руу, зүүн ховдол аорт буюу гол судас руу цусыг шахна.

Зохиогчийн эрх: “Үндэстний тойм” сэтгүүл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж