Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зүгээс “Мэтгэлцээнийг хойшлуулахгүй. Өнөөдөр МҮОНРТ-д бусад гишүүдийн хамт очно” хэмээн мэдэгдээд байгаа. Өнөөдөр товлосон мэтгэлцээнийг ч бас УИХ-ын гишүүн С.Ганбаатар дангаараа хэвлэлийн бага хурал хийж, хэвлэлийнхэнд зарлаад дараа нь С.Баярцогт гишүүнд мэдэгдсэн аж. УИХ-ын гишүүн С.Баярцогт түүний саналыг хүлээн авч, мэтгэлцээнд оролцохоор болсон авч УИХ-ын даргын зүгээс “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг сонгуулийн өмнө улс төржүүлж, аль нэг талд давуу байдал олгохгүйн тулд сонгуулийн дараа явуулах нь зүйтэй” гэж үзжээ.
Тиймээс УИХ-ын тамгын газраас халз мэтгэлцээнийг хойшлуулах тухай шийдвэрийг хоёр гишүүнд өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдэгдсэн байна.