“Холбоодын цом”-ын аваргууд тодорно

Хуучирсан мэдээ: 2012.11.18-нд нийтлэгдсэн

“Холбоодын цом”-ын аваргууд тодорно

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, “TLG 13” төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулдаг “Холбоодын цом” сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 08-ны өдөр Спортын төв ордонд эхэлсэн билээ. Дөрөв дэх жилдээ зохиогдож буй уг тэмцээнд “Пепси” дээд лиг болон “Спрайт” супер лигийн шилдэг 16 баг, мөн эмэгтэйчүүдийн зургаан баг өрсөлдлөө. Өчигдөр тэмцээний хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтууд болж, шилдэг дөрвөн баг тодорсон бөгөөд тэмцээний шигшээд өрсөлдөх багууд эхнээсээ шалгараад байна. Эмэгтэйчүүдийн багуудаас МУИС, МУБИС, “Гурван тамир” болон “Танан” багууд хагас шигшээд шалгарсан. МУИС-МУБИС-ийг 57:43-аар, “Танан”-“Гурван тамир”-ыг 72:60-ийн харьцаагаар буулган авснаар МУИС, “Танан” багууд аваргын төлөө, МУБИС-“Гурван тамир” баг хүрэл медалийн төлөө тоглохоор болоод байна.

Харин эрэгтэйчүүдийн хувьд хагас шигшээд “Танан импекс”, “Энержи Ресурс”-ийн “Харцага” болон “Эрдэнэ дрийлинг”, “Баянзүрх Буллз” багууд шалгарч, “Танан импекс” “Харцага”-ыг 86:75-аар, “Эрдэнэ дрийлинг”, “Баянзүрх Буллз” багыг 86:71-ийн харьцаагаар буулган авч шигшээд шалгарлаа. “Харцага”, “Баянзүрх Буллз” багууд хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо. Тэмцээний хүрэл медалийн тоглолтууд энэ цагт үргэлжиж байна.

“Холбоодын цом 2012”-ын аварга баг хоёр сая, удаалсан нь нэг сая, хүрэл медалийн эзэд 800 мянган төгрөгийн шагнал хүртэх бөгөөд шилдэг тоглогч “NBA China Game” үзэх эрхээр шагнуулна.


НЭМЭЛТ:
(16:30-20:00 цаг)
“Холбоодын цом 2012”-ын эмэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөө МУБИС-“Гурван тамир” баг тоглож 73:72-ийн харьцаагаар МУБИС илүүрхлээ. Мөн алтан медалийн төлөөх МУИС, Тананы багийн тоглолтод МУИС баг ялалт байгуулжээ.

Харин эрэгтэй хүрэл медалийн төлөө “Энержи Ресурс”-ийн “Харцага” “Баянзүрх Буллз” багуудын хооронд болоход Харцагууд 81:76-ийн харьцаагаар илүүрхэж хүрэл медалийн эзэд боллоо.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж