Замчдын дундаж цалинг сая төгрөгт хүргэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.18-нд нийтлэгдсэн

Замчдын дундаж цалинг сая төгрөгт хүргэнэ гэв

Зам, тээврийн сайд энэ сарын 10-12-ны өдрүүдэд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дорноговь, Говьсүмбэр аймаг дахь долоон өртөө, зөрлөг, 16-17-ны өдрүүдэд Сүхбаатар, Дархан, Салхит, Зүүнхараа дөрвөн зангилаанд ажиллалаа.

А.Гансүх сайд төмөр замчидтай хийсэн уулзалтаар шинэчлэлийн Засгийн газраас төмөр замын салбарт явуулж байгаа бодлого, шийдвэр болон УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаа, бүтцэд хийх шинэчлэлийн талаараа танилцуулж, тодорхой мэдээллүүдийг өгч байлаа. Сайд өртөө бүрээр саатан, халуунд халж, хүйтэнд хөрч ажилладаг замчидтай нүүр тулан уулзан, тэдний  нийгмийн асуудалд  санаа тавьж, ажил амьдралынтай танилцсан байна.

Уулзалтын үеэр Зүүнхараа өртөөнийхөн орон сууцны хөнгөлттэй зээлд хамруулах боломж байгаа эсэх, Сүхбаатар өртөөний  замчид мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Тээврийн дээд сургуульд эчнээгээр суралцах боломж байгаа эсэх зэрэг сонирхсон асуултдаа харилт авсан.

Салбарын сайд төмөр замчидтай хийсэн уулзалтын үр дүнгэ “Замчдын дундаж цалинг сая төгрөгт хүргэхээс эхлээд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт хийх шинэчлэлийн хөтөлбөрт нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тусгах, хийж хэрэгжүүлэх асуудал багагүй байна”  гэдгийг онцлоод шийдэх гарц  олохыг албаны хүмүүстээ үүрэг болгосон байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж