АТГ Сара Армстронгийг гурван удаа байцаажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.18-нд нийтлэгдсэн

АТГ Сара Армстронгийг гурван удаа байцаажээ

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа “Саутгоби” компанийн ахлах хуулийн зөвлөх Сара Армстронг хэзээ гэртээ харих боломжтой болох нь тодорхойгүй хэвээр байна гэж Австралийн www.abc.net  сайтад бичжээ.

“Саутгоби Ресурс” компанийг Авлигатай тэмцэх газраас шалгахдаа Австралийн иргэн, хуулийн зөвлөх Сара Армстронгийг байцаахаар болж, түүнийг өнгөрөгч 10 сарын 20-нд Хонконг руу нисэх гэж байхад нь саатуулж, Монголоос явахыг нь хориглосон юм. Түүнийг одоогоор баривчлан саатуулалгүйгээр мэдүүлэг авч байгаа бөгөөд www.abc.net  сайтад мэдээлснээр АТГ өнгөрсөн хугацаанд Сара Армстронгоос гурван удаа байцаалт авчээ. 

Сара хаа ч явсан хоёр бие хамгаалагчтай явж байгаа ба түүний паспортыг Австралийн консул Дэвид Лоусан хадгалж байгаа гэх мэдээлэл мөн байна. Сарагийн дотны найз Люк Дийн саяхан Монголд ирж түүнийг эргэжээ. Тэрбээр “Сара маш сайн байгаа. Тэр их хүчтэй эмэгтэй ч гэсэн ямар нэг байдлаар хохирч байна. Сар гаруйн хугацаа өнгөрөөд байхад би одоо болтол түүнийг гэртээ харьж болохыг нь мэдэх боломжгүй байгаа” хэмээн abc.net-d ярьжээ.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж