Намчирхалыг өдөөж нутгийнхныг талцуулагч

Хуучирсан мэдээ: 2012.11.18-нд нийтлэгдсэн

Намчирхалыг өдөөж нутгийнхныг талцуулагч

Монголчууд эвтэй байхдаа мандан бадарч,
эвдрэлцсэн үедээ сульдан доройтож байсан түүх бий. Агуу энэ түүхийн
алдаа оноо бүхэн монголчууд бидэнд сургамж туршлага болсоор ирсэн. Гэвч
дөрвөн жилийн циклээр болдог улс төрийн сонгууль бүрийн өмнө нам
намаараа намчирхан талцаж, нутаг нэгтнээ хэмлэн муулдаг болсон нь
монголчуудын эв эвдрэлцэхийн цондон дохиог сануулж эхлэв.

Тэр тусмаа Монгол орны өмнөд бүсийг малынхаа хөлөөр тамгалан, сахин
хамгаалж ирсэн уужуу тайван сэтгэлтэй Өмнөговьчууд сонгуулийн хэнээрхэл
намчихрлын балгаар өмнийн говьдоо багтахгүй болтлоо талцан хуваагдаж
Улсын нийслэлд булай булхайгаа дэлгэж эхэллээ. Бие биенийгээ өвчин
зовлон, үхэл хагацал, үр хүүхдээр нь хүртэл оролдож буй энэ бохир улс
төр Өмнөговьд маргааш нар дахин мандахгүй мэт эрээ цээрээ алдав.
Яагаад, юунаас болоод ийм байдалд хүрэв.

4 жилийн өмнө буюу 2008 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Өмнөговь
аймагт АН МАХН гэх хоёр нам эв найртайгаар засгаа хамтран барьж нутаг
орныхоо хөгжилд гар нийлэн зүтгэж байв. Сонгуулийн үр дүнгээр аль аль нь
ойролцоо санал авсан болохоор нутгийнхныхаа итгэл сэтгэлийг хүндэтгэн
АН-ын Засаг дарга МАХН –ын орлогчтойгоо хамтран аймгаа удирдаж байв.
Энэ бол аймаг орон нутгаа 2016 он хүртэл хөгжүүлэх жинхэнэ
улстөржилтгүй, намчирхалаас ангид улс төрийн хамтрал байжээ. Гэвч
хөгжилд тэмүүлж эв нэгдлийг эрхэмлэсэн энэ хамтралыг намчирхалаас ангид
байхыг Өмнөговьчуудад уриалж байсан хүн хагалан бутаргасан гашуун ч
гэсэн үнэн бий. Энэ нь өнөөдөр Өмнөговь аймгийнхныг намчирхаж,
улстөржиж өөр хоорондоо хэмнэлдэх үүдийг нээжээ.

Эвдрэлийн үүдийг нээсэн тэр хүн хэн бэ?

Хөгжлийн төв гэх төрийн бус байгууллагыг Өмнөговийнхны мэдэх нэг нь одоо
санаж байгаа байх аа. Тэр үед Энхболд гэх нэг залуу Өмнөговийн
залуучуудыг нэгтгэх зорилгоор энэ төвийг Улаанбаатарт байгуулж, аймаг
орон нутгаа хөгжүүлнэ хэмээн сайхан амлаж байв. Төд удалгүй УИХ-ын 2008
оны сонгууль эхлэв. Мань хүн бие даан нэр дэвшлээ. Тэр үед сонгогчид бие
даагчдад итгэл хүлээлгэх шанс аль нэг намын нэр дэвшигчийнхээс өндөр
байсан юм. Тиймээс мань Энхболд ‘’Намчирхалаас’’
ангид байхыг Өмнөговьчуудад уриалан АН, МАХН-аас хол байхыг ухуулан
сурталчилж байсныг сонгогчид мартаагүй. Гэтэл Энхболд өнөөдөр
намчирхалаас салах биш харин ч намд наалдаж аймгийн МАН-ын дарга болтлоо
албан тушаал эрх мэдлийн амтанд орж нутгийнхныгаа намаар нь талцуулан
хагалан бутаргаж эхэллээ.

Бие даан нэр дэвшээд ялагдмагцаа тэр үед УИХ, Засгийн газарт олонхи болж
байсан МАХН-д элсэв. Намчирхалаас салах гээд байсан хүн маань энэ намд
жирийн нэг гишүүн биш дарга болтлоо амбицлав.

Замдаа тааралдсан бүхнээ зайлуулав. Шахахыг нь шахаж хөөхийг нь хөөж,
гүтгэхийг нь гүтгэж, эрээ цээр ичих нүүрээ барав. Эхнэр хүүхдээ хүртэл
солив. Намдаа нэр хүндтэй сумын намын даргаа наймааны найз
Отгонбаяраар солив Нутгийн биш нийслэлийн бизнесмэнтэй хамтарч Ардын
намаа байртай болгох нэрийдлээр нүүрс тээвэрлэлтийн бизнест хамтрав.
Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэн мөнгө олоод Ардын намыг хоёр давхар
байртай болгосон нь үнэн гэж үү. Төв намаас нь хандив тусламж үзүүлсэн л
гэдэг юм билээ.

Баарны зөөгч охидуудыг хоёр гурав хоног ажлуулаад цалин өгөлгүй хөөж
явуулдаг шиг барилга барих гүйцэтгэх компаниа хоёр, гурван ч удаа сольж
мөнгийг нь өгөлгүй хулхидсан асуудал нь одоо хүртэл шүүх дээр зарга
үүсгэн шалгагдаж байна. Бадарчин явсан газар балагтай гэгчээр Энхболдын
очсон оролцсон бүхэн хагарч бутарч эвдрэлцэж муудалцдаг нь энерги
муутайх уу эрийн хоншоор дутдагийнх нь уу.

Намын дарга болоод тэр сэтгэл ханаагүй. Аймгийн ИТХ руу дайрч эв
түнжинтэй байсан ИТХ дахь МАН, АН хоёрыг намчирхлаар хувааж хоёр тийш нь
харуулж дөнгөв. Ингээд ч зогссонгүй Засагт хамтарч байсан хуучнаар
МАХН-ын засаг даргын орлогчийг эргүүлэн татуулж хөгжлийн төлөө хамтарч
байсан хоёр намын эв нэгдлийг хагалан бутаргаж амжив.

Харин одоо орон нутгийн сонгуулийн дуулианаар намаа төдийгүй нутгийнхныгаа хоёр талцуулан хэмлэлцүүлж эхлэв. Өмнөговьд ер нь юу болоод байгаа юм бэ хэмээн нийслэлийнхэн асуудаг
болов. Олгой хагаравч ходоодондоо гэдэг ч Өмнөговийн хэрүүл хаа холын
Уланбаатарт үргэлжилдэг болов. Даланзадгадад тог тасрахад Улаанбаатарынхан хамгийн түрүүнд сонсоно.
Өмнөговьд гэнэтийн осол үхэл хагацал тохиолдоход нутгийнхнаас өмнө
Улаанбаатарчууд мэднэ. Экс эхнэрийнхээ гэр бүлд тохиолдсон уй гашууг
эрээ цээргүй улстөрдөө ашиглахыг оролдож байсан нь хүний ёсноос гадуур
хэрцгий улс төр биш гэж үү

Болчимгүй хүний явуургүй ийм улс төрөөс болоод Өмнөговь өнөөдөр улсын
хэмжээнд булайгаа дэлгэж байна. Өмнөговьд нар манддагаараа л мандана.
Маргааш өнгөрөхөд л сонгууль дуусна. Тэр цагт нутгийнхан эндээ үлдэнэ.
Харин тэр үед нүүдлийн шувуудын сүйдлээд цөлмөөд явсан Өмнөговийнхны нэр
хүнд говьчуудын мөн чанар хаана үлдэж хоцрох бол.

Ж.Отгонбаяр гэх Энхболдын найз бий. Тэр хүн хотод том бизнестэй
Өмнөговьд тоож амьдрах хүн биш. Гэхдээ сонгууль дөхөхөөр л нүдэн нуураа
санан ирэх нүүдлийн шувуу мэт ирээд буцдагийг нутгийнхан мэднээ. Нутаг
оронд хийж бүтээгээд гийгүүлсэн юм түүнд байхгүй Ганц Отгонбаяр ч биш
намын дарга найзад нь ч хэлье ч гэсэн хийсэн юм байхгүй. Тиймээс тэд
өнөөдөр Өмнөговьд хар пи ар гэдгийг түгээн дэлгэрүүлж байна. Нам муулж
намчирхаж хүн муулж ухуулга сурталчилгаагаа хийж байгаа нь нууц биш.
Тиймдээ ч Баяндалай, Ноён суманд зарласан уулзалтад нь ирэх хүн
олдоогүйг нутгийнхан мэднээ.Хүн муулахыг сонсож хар энергиэр сэтгэлээ
бузарлах хүн байхгүй шүү дээ.

Үүндээ нутгийнхныг оролцуулж намдаа үнэнч итгэл сэтгэлийг нь ашиглах
боллоо. Манлайн Сугар гэж нөхөр бий. Нам гэхээр зүрхээ гаргаад өгөхөөс
буцахгүй улаан намч хүн. Тиймдээ ч сурталчилгаа нэрээр намаа магтаж
бусдыг муулж байгаад Булганынханд хөөгдөх шахуу буцсан гэдэг юм билээ.
Тэрбээр Долдугаар ангийн боловсролтой ч Засагт хан гэх дээд сургуулийн
дипломтой. Магадгүй 10-р анги төгсөөгүй атлаа дээд сургуулийн диплом
өвөртөлсний цаана авилга хээл хахуулын асуудал ч сөхөгдөж мэднэ

МАН орон нутгийн сонгуулиар хийсэн судалгаагаар рейтинг нь бүхэл бүтэн
5-6 хувиар унажээ. Харин АН, МАХН-ын рейтинг өсжээ. Үүнийгээ маш
нууцалж байгаа. Гэвч нэгэнт хуваагдсан МАН дотор үнэн байдлыг ил болгож
намаа аврах хүсэлтэй шударга гишүүд бас үлджээ. Өмнөговь дахь МАН-ын
энэ уналтыг том намын жижиг улстөрч удирдаж буйтай холбоотой хэмээн
улстөрийн ажиглагчид дүгнээд байна. Ямартай ч Өмнөговь дахь сонгуулийн сурталчилгаа нутгийнхан байтугай
нийслэлчүүдийн анхаарлын төвд орлоо. Гэхдээ хүн муулсан хүнийг
монголчууд үнэлдэггүй. Харин хийсэн ажлаараа, хийх мөрийн хөтөлбөрөөрөө
өрсөлддөг шударга зарчимтай улс төр Өмнөговийнхонд үгүйлэгдэж байна.

Төлбөртэй нийтлэв.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж