
Тус холбооны шинэ ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Отгонбилэгийн Содбилэг, шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба нар сонгогдож, шинэхэн генсек Сэрго маань бээлийгээ өлгөж, бичиг цаасныхаа ажилд зүтгэхээр сэтгэл шулуудсэн гэнэ.
Боксчдын шинэ ерөнхийлөгчийн аав, Шо хэмээн алдарсан Шагдарын Отгонбилэг агсан 1995-2000 онд МҮОХ-г тэргүүлж байсан төр, нийгэм, спортын томоохон зүтгэлтэн байсан билээ. Олон жилийн дараа хүү нь ийнхүү аавынхаа спортыг үйл хэргийг үргэлжлүүлэх үүрэг хүлээж байна.
Б.МАРГАД