”Berlingo Trek” Оросын зах зээлд

Хуучирсан мэдээ: 2012.11.18-нд нийтлэгдсэн

”Berlingo Trek” Оросын зах зээлд

Компанийн танилцуулгад нь байхгүй нэгэн шинэ загвараа "Citroen" брэнд Оросын зах зээлд гаргаж эхлэв. Berlingo загварын "газар сайгүй явагч"-ийн хувилбарыг Trek нэртэйгээр худалдаж байна. Олон жил Peugeot ба Citroen компаниудтай хамтарч байгаа Dangel компанийн мэргэжилтнүүдийн хамтарсан бүтээл нь энэ машин болж байгаа юм. Орост Berlingo Trek 1,6 литрийн эзэлхүүнтэй, 120 морины хүчтэй хөдөлгүүртэй энэ машины цорын ганц хувилбар нь худалдаалагдаж байгаа аж. Суурь үнэ нь 820 мянган рубль бөгөөд машинд салхивчаас бусад хэрэгцээтэй бүхэн байх ажээ. Харин салхивч тавиулбал нэмж 30 мянган рубль төлөх гэнэ.

Шинэ загварын ачааны бүхээг нь хамаагүй том, дээр нь мацалт сайтай зэрэг сайн талуудтай аж. Гэлээ гэхдээ Trek оросуудын дуртай машин биш гэж үзэх хүмүүс олон байна. Жишээлбэл, бүрэн мацалттай, хоёр литрийн эзэлхүүнтэй хөдөлгүүр бүхий Renault Duster-ийн Privilege загварыг 677 мянган рублиэр худалдан авч болох юм. Хэрэв дараалал нь залхаахгүй бол шүү.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж