Subaru Forester гэх энэ машины гурав дахь хувилбар 2008 онд гарсан ч иймэрхүү оврын машин зах зээлд их байсан тул борлуулалт тийм сайнгүй байв. Гэсэн ч дөрвөн жилийн хугацаанд “Ой хамгаалагч” шинэчлэгдэж чаджээ. Япончууд түүнийг бүхэлд нь шинэчилжээ.
Шинэ загварын өмнөх гол гэрэлтүүлэг өөрчлөгдсөн харагдана. Бүхээгийг ерөнхийд нь шинэчилсэн бөгөөд өмнөхийг бодвол зай ихтэй болж, жолоодлого сайжирсан гэнэ. Гүйлгээний зах зээлээсээ хамааран загвар янз бүрийн хөдөлгүүртэй болох ажээ. Жишээ нь, японд түүнийг 148 морины хүчтэй, хоёр литрийн эзэлхүүнтэй хөдөлгүүртэйгээр худалдаалах аж. Харин Европ зарагдах хувилбар нь 150 морины хүчтэй хөдөлгүүртэй байх гэнэ. Түүнчлэн “Subaru Forester”-ын хурдны хайрцаг өөрчлөгдөж, Lineartronic төхөөрөмжтэй болсон байна. Европын дилерүүд 2013 оны эхээр энэхүү шинэ загварыг худалдаалж эхлэх ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР