Салхин паркын ажил хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.18-нд нийтлэгдсэн

Салхин паркын ажил хойшилжээ

“Ньюком” групп “Салхит” 50 мегаваттын салхин цахилгаан станцын төслөө дараа жилийн хавар хүртэл хойшлуулсан байна. Нийт 31 салхин сэнс суурилуулахаас одоогоор ердөө есөн сэнс суулгасан учраас ирэх жилийн хагас хүртэл хойшилж ч магадгүй болжээ. 

Улаанбаатар хотоос 70 орчим км сайтай Салхит уулын ойролцоо барих Салхин сэнс суурилуулах ажлыг Leighton Asia компани гүйцэтгэж байгаа ба гүйцэтгэгч компанийн зүгээс сэнс суурилуулахад удаж байгаа гэж уг асуудалтай ойр эх сурвалж мэдээллээ. 

“Ньюком” группийн салхин паркын төсөл Монголын анхны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр буюу салхин цахилгаан станц болж байгаа бөгөөд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. “Ньюком” группийн “Клин Энержи” гэдэг охин компани “Салхит” салхин паркын төслийг гүйцэтгэж буй. “Клин Энержи” компани Засгийн газартай эрчим хүч худалдаж авах гэрээ байгуулсан ба салхин парк ашиглалтад орвол жилд 50 мегаваттын эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлэх юм.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж