ХАМАС-ын төлөөлөгчийн мэдээлснээр бол Исмаил Ханиягийн захиргааны байрыг дөрвөн пуужингаар буудсан бололтой. Баасан гаригт Ханиягийн захиргааны байранд Египетийн ерөнхий сайд Хишам Кандиль очсон бөгөөд тэрбээр Газын зурваст айлчилсан юм.
Израиль ХАМАС-ын эсрэг өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагааг арваннэгдүгээр сарын 14-нд эхлүүлсэн юм. Удирдлагагүй пуужингаар Израилийн нутгийг буудах явдлыг зогсоох хэрэгтэй гэж Израиль мэдэгдсэн байгаа. Гэтэл үүний хариуд Палестины дайчид Израилийн нутагт халдахаа улам ч нэмэгдүүлэх болжээ.
Арваннэгдүгээр сарын 17-ны эхний мэдээллээс харвал Палестины талаас 30-аад хүн, Израилийн талаас гурван хүн амь үрэгдсэн байна. Израиль ойрын үед хуурай замын цэргийн ажиллагааг эхлүүлнэ гэсэн таамаглал байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайдын шийдвэрээр Израиль 75 мянга орчим цэргээ эргүүлэн татаад байна.