Хятадын машины үйлдвэрт гарсан Японы эсрэг үймээний үеэр
Японы авто машины гурван том үйлдвэрлэгчийн нэг Nissan компани 2012 оны санхүүгийн жилийн орлогын дүгнэлтийг 20 хувиар буюу 400 тэрбум иенээс ($4,99 тэрбум) 320 тэрбум иен ($4,02 тэрбум) болгон буулгажээ. Энэ нь өнгөрсөн жилийнх орлогын 340 тэрбум иенээс ($4,24 трбум) доогуур үзүүлэлт юм.
Энэ байдал нь газар нутгийн маргаанаас үүдэн ес, аравдугаар сард Хятадад гарсан Японы эсрэг эсэргүүцэлтэй холбоотой аж. Хятадуудын эсэргүүцэл гаарч, япон зоогийн газар болон үйлдвэрүүдэд халдаж, япон машины худалдааг эсэргүүцэж эхэлсэн билээ. Улмаар энэ байдал Toyota, Honda, Panasonic зэрэг томоохон компаниудыг Хятадад үйлдвэрлэлээ түр зогсооход хүргэж байлаа. Энэ сөрөг үзэгдэлд хамгийн их хэлмэгдсэн нь Nissan компани болж таарав. Nissan-ы машины худалдаа Хятадад есдүгээр сард гэхэд 35%-иар, аравдугаар сард 41%-иар /өмнөх жилтэй харьцуулахад/ унажээ. Nissan өөрсдийн машиныхаа дэлхийн худалдааны хэмжээг 5,35 саяас 5,08 сая болох хандлагатай байгаа бөгөөд АНУ-д (2,1%), Европт (5,6%) болон Японд (1,4%) ч тэдний машины эрэлт буурч байна.
Японд мөнгөний ханш өндөр байгаа учир Nissan-ы гадаад худалдаа өндөр хэмжээнд хүрэхгүй байгаа.
Түүнчлэн жилийнхээ орлогын төлөвлөгөөг Honda компани 20 хувиар буулгасан ч Nissan-ы үзүүлэлтээс илүү 375 тэрбум иен ($4,68 тэрбум) болох аж. Хонда мөн л Хятадын үймээнийг орлого буурсан шалтгаан гэж үзэж байна. Харин Toyota компани жилийн дүгнэлтээ 2,6%-иар ихэсгэн, 780 тэрбум иен ($9,74 тэрбум) болно хэмээн үзэж байна. Toyota ийм өөдрөг дүгнэлт гарсан нь Хятадад худалдаа буурсан ч АНУ болон Зүүн өмнөд Азид Toyota маркийн машины эрэлт ихэссэн хэмээн үзэж байна.
Харин үүнтэй холбоотойгоор АНУ, Европ болон Зүүн өмнөд Азийн орнуудын машины эрэлт Хятадад нэмэгдэж байгаа юм. Япон, Хятадын газар нутгийн маргааны дараагаас Европын BMW, Volkswagen, Audi компанийн барааны гүйлгээ Хятадад 55%, 25%, 20,5%-иар тус тус нэмэгджээ. Мөн Америкийн Ford болон GM Хятад дахь өөрийн үзүүлэлтээ аравдугаар сард тус бүр 48%, 14% хувиар өсгөсөн байна.